P2009-8-2 - Монгол Улсын хууль тогтоомжийн хөгжлийн түүхэн товчоон бүтээл өмнөх үг

Өмнөх үг

 

Монголчууд тулгар төр байгуулаад 800 жилийг ардаа орхисон байна. Эл хугацаанд буулгасан хааны зарлиг, зарлигаар баталсан, ноёдын чуулганаар хэлэлцэн тогтоосон хууль цааз, төрийн эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомжууд хэдэн мянгаар тоологдох хэдий ч нэн ялангуяа XYII зууны эхэн үеийг хүртэлх хаадын зарлиг, цааз тун цөөхөн олдоод байгаа бөгөөд олдсон хэд нь ч судалгааны эргэлтэнд бүрэн ороогүй, харин сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын судлаачид судлах эхлэлийг тавиад байна.

Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжил, цаашдын чиг хандлагыг нарийвчлан судлах, нэн ялангуяа эрх зүйн онол, сэтгэлгээний хувьсал, өөрчлөлтийг ажиглаж, нэгтгэн дүгнэж, харьцуулан судлах нь онолын төдийгүй практик ач холбогдолтой.

Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаас эрх бүхий төрийн байгууллагуудын хурлын шийдвэрийг 1921-1924 оныг хүртэл “Уриа, Монголын үнэн” сонинд хэвлэж байсан бөгөөд, 1930-аад оноос хойш “Засгийн газрын албан сэтгүүл”-д он дараалан хэвлэж байжээ.

Манай судлаачид эрх зүйн эх сурвалжуудыг сүүлийн 90 гаруй жилийн хугацаанд нэгтгэн судалсан нь цөөхөн боловч хууль зүйн салбар шинжлэх ухааны хүрээнд[1], мөн түүхэн тодорхой үеийн эрх зүйн хөгжлийн асуудлыг[2] судалж ирсэн байна. Харин 1972, 1974 онуудад эмхтгэсэн “БНМАУ-ын Үндсэн хууль түүнд холбогдох эрхийн актын эмхтгэл” 2 боть бүтээл нь цаг хугацааны хувьд 1921-1970 оны хооронд мөрдөж байсан Үндсэн хуультай холбоо бүхий хууль тогтоомж, эрх зүйн актуудыг бүрэн эхээр, заримыг хэсэгчлэн хэвлэсэн нь салбарын түүхийг судлахад дөхөм болгосон бөгөөд ийм төрлийн бүтээл дахин гараагүй байна.

Мөн 1982 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр МАХН, БНМАУ-ын АИХТ, СнЗ-ийн хамтарсан 02 дугаар “БНМАУ-ын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн системчилсэн бүрэн эмхтгэл бэлтгэн хэвлүүлэх тухай” тогтоол баталсан нь цаг хугацааны хувьд 1940 оноос хойш 1980-аад оны дунд үеийг хамарч хууль тогтоомжуудыг улс төрийн байгуулалт, нийгэм, эдийн засаг, улс ардын аж ахуйн салбараар төрөлжүүлэн нэгтгэж 7 ботиор хэвлүүлсэн нь практикийн төдийгүй судалгааны үнэ цэнэтэй ажил болсон юм. Одоо энэхүү эмхтгэл олдохуйяа бэрх болжээ.

Ер нь 1950 оны сүүлчээс нийгэм эдийн засаг, төрийн байгуулалтын чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагаас баталсан хууль, зарлиг, захиргааны актуудыг, тухайн цаг үеийн улс төрийн зүтгэлтнүүдэд холбогдох баримт бичгийг системчлэн нэгтгэн эмхтгэх болсон байна[3].

2004 онд Академич Ж.Амарсанаа, доктор О.Батсайхан нар “Монгол Улсын Үндсэн хууль” баримт бичгийн эмхтгэл хэвлүүлсэн бөгөөд энэхүү эмхтгэлд 1924-1992 оны Үндсэн хуулиудыг үндсэн эхээр нь хэвлүүлснээс гадна Үндсэн хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, уг хуулийг хэлэлцсэн УИХ, БХ-ын тэмдэглэл, Үндсэн хууль батлахад хэлэлцүүлсэн илтгэлүүдийг архивын материалд тулгуурлан бүрэн эхээр нь хэвлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн түүх судалгааны хэрэглэгдхүүнийг бэлтгэсэн юм. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвөөс эрхлэн “Монголын төр, эрх зүйн түүх” дээд бичиг цувралыг хэвлүүлж байгаа бөгөөд энэхүү эмхтгэлд монголын хууль цаазын эх сурвалжуудыг монгол бичгээс мөн манж, хятад, төвд хэл дээрх эх сурвалжийг бүрэн эхээр нь орчин цагийн монгол хэлээр хөрвүүлж, орчуулж нийтийн хүртээл болгож эхлээд байна. Мөн уг дээж бичигт монгол хэл, түүх судлаачдын монголын эрх зүйн түүхэнд холбогдох эх сурвалжийн судалгаанаас дээжлэн оруулсан болно.

1911-1941 оны дунд үеийг хүртэлх хууль тогтоомжууд монгол бичгийн бийрийн гар бичмэл, бараар хэвлэж, харин 1941 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Монголын шинэ үсэг тогтоох тухай” МАХН-ын ТХТ-чид ба БНМАУ-ын СнЗ-ийн хамтарсан 22, 18 дугаар хурлын тогтоолоор монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдлыг чухал хэмээн үзсэн. Шинээр төлөвлөсөн монгол үсгийн төлөвлөгөөг зөвшөөрч нийтэд хэлэлцүүлэхээр зарласан байна. Үүний зэрэгцээгээр латин үсгийг судлах явдлыг зогсоож, нийт ард түмэн ба бүлгэм дугуйлангуудад энэхүү тогтоолоор зөвшөөрөгдсөн шинэ монгол үсгийн төлөвлөгөөгөөр судлуулжээ. Ардын СнЗ-ийн хурлаас гаргасан 1940 оны 7 дугаар сарын 27-ны тогтоол, мөн МАХН-ын ТХТ-чдийн ба СнЗ-ийн хурлаас гаргасан 1941 оны 2 сарын 21-ний өдрийн “Монголын шинэ үсгийг латинчлан авах тухай” 17, 13 дугаар тогтоолыг тус тус өөрчилсөн. Үүний дараа “Бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр (кирилл үсэг) явуулах тухай” БНМАУ-ын СнЗ, МАХН-ын ТХ-ны хамтарсан 31/27 тоот хурлын тогтоол гарснаар улсын албан хэргийг кирилл бичгээр хөтлөж эхэлсэн бөгөөд 1945 оноос 1960 оны хооронд шинэ монгол кирилл бичгийн хэл зүйн дүрэм нэг мөр болоогүй, мөн хэвлэлийн техник, технологийн хөгжлөөс хамаарч хууль зүйн техник, найруулгын хөгжил нэлээд дор түвшинд байсныг тэмдэглэхээс аргагүй. Нэн ялангуяа эл үеийн эх сурвалжийг судлахад хууль тогтоомжийн огноог хэвлэхгүй байх, зарим тохиолдолд хэлэлцэж, батлахаас өмнө хэвлэлтэнд оруулж батлах эрх бүхий этгээдийн нэр огноог зай үлдээн хэвлэх, хэл зүйн дүрмийн алдаа олонтаа тохиолдож байлаа.

Нэн ялангуяа 1940-1960 оны хооронд хууль зүйн нэр томьёо жигдрээгүй, орос хэлнээс шууд авч хэрэглэсэн (гэхдээ одоо ч латин, гадаад нэр томьёог нэгэн адил), мөн хуучин цагийн буюу эртний хууль цаазын нэр томьёог ашиглаж байжээ. Тухайлбал, CCCP, яргачин, баалах, өр шир, эсэргэн /дараа/, цааз ... гэх зэргээр. Эдгээрээс өнөөдрийн хууль зүйн хэллэгт цаазаар авах ялыг 1953 оныг хүртэл “алах ял” гэж хэрэглэж, түүнээс хойш “цаазаар авах” гэж нэршүүлэн хэрэглэх болжээ. Гэтэл үүнээс өмнө “цааз” хэмээх нь хориглох, хориотой байх гэсэн язгуур утгаа хадгалж хууль тогтоомжид хэрэглэж байсан.

Өнгөрсөн зууны эхэн үеэс хойшхи эрх зүйн тогтолцоог нарийвчлан судалж төрийн байгуулал, байгууламжийн онцлог, эрх зүйн эх сурвалжуудын судалж дүгнэлт өгсөн бүтээл ховорхон байна. Магадгүй социализмын байгуулалтын үеийн эрх зүйн хөгжлийн асуудлыг хүн төрөлхтний хөгжлийн гажуудал байсан гэдэг тодотголтойгоор л нэг хэсэг хугацаанд үгүйсгэж, эх сурвалж, судлаачдын бүтээлийг устгалд оруулан, үрэгдүүлжээ. Гэхдээ зарим нэгэн эх сурвалжийг Монгол Улсын Засгийн газрын архив, ҮНС-г эс тооцвол бараг хадгалан үлдсэнгүй. Харин эрх зүйн эх сурвалжийн хувьд ҮТА-т нэлээд материал байгаа хэдий ч 1926 оноос 1940 оныг хүртэл хэвлэсэн “БНМАУ-ын Засгийн газрын албан сэтгүүл”, 1960 оны Үндсэн хуулийн албан ёсны эх зэрэг үндсэн эх сурвалжууд байхгүй байгаа нь эрх зүйн түүхийн сан хөмрөгийг ямар хэмжээнд бүрдүүлсэн нь тодорхой бөгөөд энэ нь түүхийг гуйвуулах, үгүйсгэх, түүхэнд хийж бүтээсэн оюуны үнэт зүйлсийг үнэгүйдүүлэх зэрэг сөрөг үр дагавар бий болоход ойрхон болжээ.

Энэхүү “Монгол Улсын хууль тогтоомжийн хөгжлийн түүхэн товчоон” нь Монгол Улсын хууль тогтоомжийг 1911-2007 оныг дуустал он дарааллаар нэгтгэсэн нь судлаачдад түүхэн цаг үеийн эрх баригчдын улс төрийн бодлого, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байсан арга хэмжээг эрх зүйн хэм хэмжээний тусламжтайгаар цэгцтэйгээр судлах боломж олгож, мөн хууль тогтоомжийг хүчинтэй, хүчингүйг үл харгалзан нэгтгэн эрэмбэлсэн нь судалгааны хөтөч төдийгүй хууль цаазын эх сурвалж, хууль тогтоомжийг судалгааны эргэлтэд оруулж чанаржуулах, онолын дүгнэлтийн үндэслэлийг сайжруулах, хууль зүйн шинжлэх ухааны суурь судалгааг хөгжүүлэхэд ач холбогдолтой.

Бид энэхүү судалгаандаа Монгол Улсын 96 жилийн хууль тогтоомжийг эх сурвалжийн түвшинд, заримыг товч лавлагаа байдлаар оруулахдаа 1930-1950 оныг хүртэлх хугацааны хууль тогтоомжийг олдсоны хэмжээгээр оруулан нэгтгэхийг эрмэлзсэн болно. Ер нь энэ үеийн хууль тогтоомжийг тухайн үед хэвлэж байсан эмхтгэл байдаг боловч тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас хамаарч тэр бүр бүрэн хэмжээгээр хэвлэж байгаагүй бололтой. Мөн нөгөө талаар өнөөдрийг хүртэл энэ цаг үеийн хууль тогтоомжийн ангилалд хамаарах эрх зүйн эх сурвалжууд Батлан хамгаалах яамны болон Тагнуулын газрын архивуудад нууцлалын зэрэглэлтэй хадгалж байна.

Судалгааны хүрээнд Шүүх яам, Дээд шүүхээс гаргасан тайлбаруудын товчоог бүрэн хамруулахыг хичээсэн бөгөөд тэдгээр тайлбарууд нь тухайн цаг үедээ хууль хэрэглээний түвшинд мөн хууль зүйн шинжлэх ухааны онолын сэтгэлгээний түвшинг тодорхойлоход ач холбогдолтой. Эдгээр тайлбаруудаас гадна 1924 оны анхдугаар “Үндсэн хууль”-ийн тайлбар нь монголын эрх зүйн хөгжилд хамгийн анхны онолын тайлбар болно.

Та бүхэн энэхүү бүтээлийн талаархи санал дүгнэлтээ МУИС-ийн Хууль зүйн сургууль Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвд, мөн энэхүү бүтээлд дурдсан хаягаар тус тус илгээж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.


[1] Амархүү О. Монголын байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн түүхэн хөгжил, тэдгээрийн эзлэх байр суурийн асуудал. УБ., 1999; Амархүү О. Монголчуудын байгаль хамгаалах түүхэн уламжлал. (Mongolica-an International annual of Mongol studies) Vol.13(34). УБ., 2003; Нарангэрэл С. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. (харьцуулсан эрх зүй) УБ., 2001, Нарангэрэл С. Монгол Улсын эрх зүйн тогтолцооны удиртгал. УБ., 2003, Совд Г. БНМАУ-ын Эрүүгийн эрхийн курс. УБ., 1973, Содовсүрэн Б. БНМАУ-ын Эрүүгийн эрх зүй. УБ., 1969, Содовсүрэн Б. БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хөгжилт. УБ., 1971, Содовсүрэн Б. Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз (1911-1920). УБ., 1988, Сономдагва Ц. Манжийн захиргаанд байсан үеийн Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалт. УБ., 1961, Сономдагва Ц Монгол Улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт (1691-1997) УБ., 1998.

[2] Mongγol čaγajin-u bičig (Эх бичгийн судалгаа) Тэргүүн дэвтэр. Галиглаж үгийн хэлхээ үйлдэн, эх бичгийн судалгаа хийсэн Б.Баярсайхан. Эрхлэн хэвлүүлсэн Ц.Шагдарсүрэн, Ж.Гэрэлбадрах УБ., 2003, Дашням И. Чингисийн хаант улсын төр, хууль цааз. УБ., 1997, Дашням И. Монгол оронд дундад үеийн эрх зүйн тогтолцоог халж шинэ үеийн эрх зүйн анхны тогтолцоо бүрэлдэн тогтсон нь /1921-1940/. УБ., 2002, Жалан-Аажав С. Халх журам бол Монголын хууль цаазны эртний дурсгалт бичиг мөн. УБ., 1958, Жалан-Аажав С. Арван буянт номын цагаан түүхийн тухай. УБ., 1998;

[3] Мал эмнэлгийн дүрэм зааврын эмхтгэл, Байгаль, байгалийн баялгийг хамгаалах талаар гарсан хууль, тогтоомжийн системчилсэн эмхтгэл 1921-1975, БНМАУ Захиргааны эрхтэй холбогдох хуульчилсан актуудын системчилсэн эмхтгэл. №1, В.И.Лениний тухай монголын түүхэн гол баримт бичгүүд. 1917-1970, МАХН-аас МХЗЭ, залчуудын тухайд явуулсан бодлого. (Баримт бичгийн эмхтгэл) 1921-1976, Монголын ард түмний 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогнолын төлөө тэмцэл. Баримт бичгийн эмхтгэл. /1900-1914/, Социалист өмчийн талаар гарсан хууль тогтоомжийн эмхтгэл (1967-1975), Шинэ бүтээл, оновчтой саналын талаархи хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэл  1960-1975 гэх мэт.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2011-1-24 -

Бичсэн: ketty
алга ташилт гоё шүү angel алга ташилт алга ташилт loser
Бичлэг

P2010-12-2 -

Бичсэн: Зочин
алга ташилт гоё шүү гоё шүү алга ташилт гоё шүү гоё шүү алга ташилт инээх инээх алга ташилт
Бичлэг

P2010-10-16 -

Бичсэн: Зочин
гоё шүү алга ташилт үнсэлт
Бичлэг

P2010-10-16 -

Бичсэн: Зочин
алга ташилт
Бичлэг

P2010-3-18 - сайн

Бичсэн: Зочин
алга ташилт алга ташилт
Бичлэг

P2009-12-5 -

Бичсэн: заяа (зочин)
ууртай ууртай санаа зовох санаа зовох санаа зовох уйлах инээх инээх инээх rolling on the floor raised eyebrow чөтгөр cool гоё шүү гоё шүү хайртай тэврэлт гуниглах баярлах уйлах
Бичлэг

P2009-12-5 -

Бичсэн: Зочин
rolling on the floor ямар инээдтэй юм бэ
Бичлэг

P2009-8-4 -

Бичсэн: Зочин
хайртай
Бичлэг

P2009-8-4 -

Бичсэн: Зочин
Bayaraadaa amdralyn bayar bayasgalangiin deediig husie. Dotny naizaas ni.
Бичлэг

P2009-8-3 - Amjilt husie.

Бичсэн: Зочин
Erh zuin tuuhiig hoich uedee hurgej bui ih ajild tani amjilt, amidralt tani hamgiin sain saihan buhniig husie. алга ташилт
Бичлэг

P2009-8-2 -

Бичсэн: cheburushka
olon hunii hicheel zutgel, sudalgaanii ogooj boloh shine buteel bii bolsond bayrtai bna.
ene ni erh zuin aktuudiig chanarjuulah ajild boditoi ur dungee ogno gdegt itgeltei bna. гоё шүү
Бичлэг
idiomatic-dormant